“Ай Си Ди Онлайн” ХХК-ний e-commerce.mn цахим хуудсанд зочилж байгаа  та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

“Ай си ди онлайн” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд хүнсний бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Тус компани нь Монгол улсын зах зээлийг судлан хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 24 цагийн турш үйл ажиллагаагаа явуулах стратеги төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтад орж ажиллаж эхэллээ. Манай хамт олон хэрэглэгчдийн захиалсан барааг хүссэн газарт, хүссэн цагт нь хүргэж өгөх, савлаж баглаж боох үйлчилгээг үзүүлж ажиллана. Манай хаалга 24 цагийн турш хэрэглэгчдийн өмнө үргэлж нээлттэй байх болно.

Та бүхэн бидэнд итгэж манай сайтаар сэтгэл хангалуун үйлчлүүлнэ гэдэгт итгэж байна.

Та бүхний бизнес улам бүр өргөжин дэвших болтугай. Ашиг орлого, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бүтээцгээе.

 

Эрхэм зорилго:

  • Захиалагч, хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн нэр хүнд, итгэл үнэмшлийг эрхэмлэн дээдэлж, хамтдаа өсөж, хамтдаа хөгжье.

 

Алсын хараа:

  • Монголын зах зээл болон худалдааны салбарт онлайн үйлчилгээгээрээ тэргүүлэгч компаниудын нэг болох
  • Захиалагч болон хэрэглэгчдийнхээ захиалсан барааг цаг хугацаанд нь хурдан шуурхай хүргэж, өөрсдийн үүргийг бүрэн биелүүлж ажиллах
  • Бид захиалагч, хэрэглэгч, харилцагчдынхаа бизнесийг дэмжин хамтдаа хөгжих замаар өндөр амжилтанд хүрэх

Үнэт зүйл:

  • Захиалагч болон хэрэглэгч, үйлчлүүлэгч иргэн, аж ахйн нэгж, байгууллагууд
  • Ил тод байдал, үйлчилгээний чанар
  • Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, чин сэтгэлтэй хамт олон
  • Нийгмийн хариуцлага
  • Хөгжин дэвших эрмэлзэл

Давуу тал:

  • Хүнсний бүх төрлийн барааг онлайнаар нэг дороос бөөний үнээр худалдан авах боломжийг олгоно.
  • Захиалсан бараагаа хүссэн цаг минутдаа, хүссэн хэмжээгээрээ, хүссэн газартаа хүндрэл чирэгдэлгүй 24 цагийн турш хүргүүлэх боломжийг олгоно

Бид таны захиалсан барааг чанарын өндөр түвшинд хүргэж, хэзээд хэрэглэгч таны үнэнч туслагч байх болно.