eZax төсөл

“Ай Си Ди онлайн” ХХК нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлэхээр зах зээл өндөр хөгжсөн орнуудын туршлага, онолд тулгуурлан Монгол улсын 3  сая ард иргэдийг чанартай, баталгаатай, шинэ бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа итгэл үнэмшлийг эрхэмлэн дээдэлж ажиллах зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус компани нь худалдааны салбарт шинэлэг үйлчилгээ, технологийг нэвтрүүлэн одоогийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт хэрэглэгдэж буй дотоод гадаадын 20’000 гаруй бараа, бүтээгдэхүүнүүдийг www.ezax.mn, www.e-baraa.mn, www.postmart.mn сайтуудаараа дамжуулан Улаанбаатар хот болон хөдөө орон  нутгийн бүх бөөний төв, үйл ажиллагаа явуулж байгаа бар ресторан, дэлгүүр, түц, айл өрх, иргэдэд нийлүүлж байна.

www.ezax.mn сайт нь бизнесмэн болон худалдаа эрхлэгчдэд борлуулалтаа өсгөх, шинэ хэрэглэгчид олоход туслах гүүр нь болж чаддаг.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

  • Монголын зах зээлд онлайн үйлчилгээгээрээ тэргүүлэгч компаниудын нэг болно.
  • Монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх газруудыг холбосон нэгдсэн онлайн худалдаа, үндэсний логистикийн сүлжээ үйлчилгээг бий болгоно.
  • Хэрэглэгч болон харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр бүрэн дүүрэн, хурдан шуурхай хангаж, өөрсдийн амлалтыг бүрэн биелүүлж ажиллах болно.
  • Бид хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ бизнесийг дэмжин хамтдаа хөгжих замаар өндөр амжилтанд хүрч ажиллана.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн нэр хүнд, итгэл үнэмшлийг эрхэмлэн дээдэлж, найдвартай, тогтвортой, өндөр хариуцлагыг ухамсарлан, цаг хугацаа, орон зайг хэмнэн ажиллаж, дэлхийн жишигт хүрсэн байгууллагын соёл, арга ажиллагааг төлөвшүүлэн хөгжил дэвшилд хүрнэ.

EZAX.MN гэж ЮУ вэ?

Энэ бол Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгч, айл өрх, иргэдэд хүссэн бараа бүтээгдэхүүнээ нэг цонхоор захиалан авах боломжийг бүрдүүлсэн Монгол Улсын хамгийн анхны ОНЛАЙН ЗАХ юм.

EZAX.MN ХЭНД зориулагдсан бэ?

  • Жижиглэн худалдаа эрхлэгчдэд
  • 6 нэрийн барааны дэлгүүрүүдэд
  • 8 нэрийн барааны дэлгүүрүүдэд
  • Супермаркетуудад
  • Ресторан, цайны газруудад
  • BAR, Кафены газруудад
  • Талх, нарийн боов үйлдвэрлэгчдэд
  • Бөөний худалдааны төвүүдэд
  • Бусад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд
  • Айл өрхүүдэд
  • Иргэнд

EZAX.MNний ХЭРЭГЛЭГЧ яаж болох вэ?

Компанийн www.ezax.mn сайт руу хандсанаар системийн хэрэглэгч болно.

EZAX.MN-ээс ямар төрлийн БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН захиалан авах боломжтой вэ?

  • Хүнс
  • Ахуйн болон гоо сайхны
  • Гэр ахуй, тавилга
  • Бичиг хэрэг
  • Бэлэг дурсгал, тоглоом
  • Гоёл чимэглэл
  • Гар утас, дагалдах хэрэгсэл
  • Цахилгаан бараа
  • Бэлэн хувцас
  • Авто сэлбэг
  • Барилгын материал
  • Ном /шинэ болон хуучин/
  • Автомашин
  • Бусад бараа, бүтээгдэхүүн

EZAX.MN-ээс бараагаа хэрхэн ЗАХИАЛАХ вэ?

  • Гар утаснаасаа www.ezax.mn сайт руу шууд нэвтэрч цаг хугацаа орон зайг үл хамааран бараа захиалах боломжтой.

ЯАГААД EZAX.MN-г сонгох ёстой вэ?

Бараа худалдан авах, татан авахад хүн бүрт дараах хүндрэл, бэрхшээлүүд тулгардаг.

  • Худалдан авагч өөрийн биеэр явж худалдан авалт хийдэг, бараа татдаг учир цаг хугацаа, мөнгө санхүү их зарцуулдаг
  • Үйл ажиллагаа явуулж байгаа газруудын бараа оройн цагаар дуусахад бүх худалдааны цэгүүд хаасан байдаг учир дахин татан авалт хийх боломж байдаггүй
  • Бараа татан авах хүн хүч байдаггүй
  • Бараа худалдан авахын тулд олон газар, хүнтэй харилцах, явах болдог
  • Ажил ихтэй, цаг зав багатай үед дэлгүүр болон зах орж амждаггүй гэх мэт олон хүндрэл бэрхшээлүүдтэй та бид өдөр тутам тулгарч байдаг тул www.ezax.mn сайтыг сонгосноор энэ бүх хүндрэл, бэрхшээлээс чөлөөлөгдөх болно.

EZAX.MN Танд ямар боломжуудыг өгөх вэ?

  • Үйлдвэрийн үнээр буюу Хамгийн хямд үнээр хүссэн бараа, бүтээгдэхүүнээ захиалан авах боломж
  • Нэг дороос бүх төрлийн барааг захиалан авах боломж
  • 24 цагийн турш цаг харгалзахгүй бараа захиалан авах боломж
  • Эрүүл ахуй, чанар стандартад нийцсэн баталгаат бараа бүтээгдэхүүнээр хангагдах
  • Захиалсан барааны төлбөрийг урьдчилан бараа захиалах үед дансаар шилжүүлэх, эсвэл ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр гар дээр захиалсан бараагаа авах үед төлөх боломж
  • Захиалан авсан бараандаа НӨАТ баримт болон EBarimt  авах боломж
  • Олон газартай биш нэг л газартай хамтран ажиллах боломж
  • Ямар ч явдал суудалгүйгээр ГЭРЭЭСЭЭ хүссэн цагтаа хүссэн бараагаа захиалж авснаар цаг хугацаа, төсөв мөнгөө хэмнэх асар том боломж
  • Захиалсан бараа тань “захиалагдсан”, “агуулахад ирсэн”, “тээврийн хэрэгсэлд ачигдсан”, “хүргэгдэн очлоо”, “хүлээлгэн өглөө” гэх төлөвийг системээс хянах боломж
  • Гадаадын аль ч улсаас Монгол улсад суугаа аав, ээж, хань, үр хүүхэд, ах, дүү, найз нөхөд, хамаатан садандаа бараа захиалж хүргүүлэх боломж
  • Ажил ихтэй, цаг зав багатай үедээ ажлаасаа болон байгаа газраасаа гэртээ байгаа эхнэр /нөхөр/, үр хүүхэд, аав, ээж, ах, дүү, найз нөхөд, хамаатан садандаа бараа захиалж хүргүүлэх боломж
  • Бараа нийлүүлэгч иргэн, Аж ахуйн нэгж байгууллага нь нийлүүлсэн барааны тоо ширхэг, барааны үлдэгдэл, барааны эргэц болон борлуулалтаа хянах бүрэн боломж
  • Ezax.mn-ээс бараа худалдан авалт хийснээр хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломж
  • Ezax.mn-ээс бараа худалдан авалт хийснээр “Ай Си Ди онлайн” ХХК-ний хувьцаа эзэмшигч болж хувь хүртэх асар том боломж гэх мэт маш олон боломжоор та давхар давхар хангагдах болно.

EZAX.MN САЙТЫН ДАВУУ ТАЛ:

  • Монгол хэл дээрх вэб удирдах хамгийн боловсронгуй систем
  • Сайт илүү уян хатан, аюулгүй, хурдтай, хайлтанд олдоц өндөр болохоос гадна бүх төрлийн дэлгэцэнд тохирон ажиллах боломжтой болно
  • Мөн уг системд байнгын хөгжүүлэлт хийгддэг тул, шинэ боломжуудыг тухай бүрт нь ашиглах эрхтэй болно.
  • Ухаалаг хайлтанд тулгуурласан хязгааргүй олон бараа бүтээгдэхүүнээс хэрэгтэй бараагаа олох, түүнийг худалдаж авахад зориулагдсан систем.
  • Хүний оюун ухаан шиг сэтгэх хялбар хайлт/хялбар шивэлт
  • 24 цаг х 365 өдрийн турш үл зогсох бизнес
  • Бүтээгдэхүүнээ орон зай үл хамааран хэрэглэгчдэд хүргэх боломж
  • Хэрэглэгчтэй шууд харьцах, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
  • Агуулах болон бараа бүтээгдэхүүний борлуулалт хэмжээг найдвартай хянах, удирдах
  • Аппликэйшныг хөгжүүлэн амжилттай нэвтрүүлж байна.

EZAX.MN-ТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ БОЛОМЖ

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД, ИМПОРТЫН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ТА БҮХНИЙГ БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

EZAX.MN онлайн зах

“Ай Си Ди онлайн” ХХК нь Монгол орны бүх аймаг, сумдын болон Улаанбаатар хотын худалдаа, үйлдэрлэл, үйлчилгээ эрхлэгч, айл өрх, иргэдэд Үндэсний үйлдвэрлэгчид болон импортын худалдаа эрхлэгч та бүхний нийлүүлж байгаа өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг EZAX.MN онлайн захаараа дамжуулан борлуулж байгаа тул сайн түншийн харилцаатай байж, та бүхэн бидэнтэй урт удаан хугацааны туршид хамтран ажиллахыг урьж байна.

МАНАЙ АЖЛЫН САНАЛУУД

Бидэнтэй нэгдэж зах зээлд тэргүүлцгээе!

Бидэнтэй нэгдээрэй, бид танд суралцах, хөгжих, багийн нэг хэсэг болох, хөгжил цэцэглэлтийг хамт бүтээх ер бусын боломжийг санал болгож байна.

Бидэнтэй холбогдох

Манай компанийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээ, сайттай холбоотой аливаа асуудлаар бидэнтэй холбогдоно уу.

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Ezax.mn сайтад хандсанд баярлалаа. WWW.EZAX.MN нь “Ай Си Ди онлайн” ХХК-ний албан ёсны Онлайн захын вэб сайт бөгөөд энэхүү сайтыг ашигласнаар та манай вэб сайтын Үйлчилгээний Нөхцөл, Мэдээллийн Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа юм. Энд дурьдагдсан мэдээллийн нууцлалын бодлого гэдэгт “Ай Си Ди онлайн” компанийн www.ezax.mn онлайн захаас худалдан авалт хийсэн таны мэдээллийн нууцлалт, ашиглалт болон гуравдагч байгууллагад ашиглуулах нөхцлүүд тусгагдсан болно. Хэрвээ та манай сайтаар дамжин өөр вэб сайт руу орж, тэнд бүртгэлийн мэдээллээ оруулсан бол энэ нь манай байгууллагын Мэдээллийн нууцлалын нөхцөлд хамаарахгүй болно.

Ezax.mn-д бүртгүүлэх мэдээлэл

Таны ezax.mn онлайн захаас худалдан авалт хийж төлбөр төлөх үед харилцааны нэгэн хэлбэр болгож бид дараах мэдээллийг бүртгэж авна.

 

  • Нэр
  • Утасны дугаар
  • Гэрийн хаяг
  • И-мэйл хаяг

Таны хувийн мэдээллийн ашиглалт

Тантай холбоотой мэдээллүүдийг бид зөвхөн доорх зорилгоор ашиглана.

  • Таны авахыг хүссэн захиалга, үйлчилгээ болон мэдээллийг хүргэх
  • Онлайн захиалгыг хүргэх
  • Хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээллийг хүргэх
  • Шинэ бараа, үйлчилгээг санал болгох
  • Борлуулалтын дараах үйлчилгээг хүргэх

Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулах нөхцөл 

Ezax.mn нь дор дурьдсанаас бусад нөхцөлд таны мэдээллийг бусдад дамжуулахгүй.

  • Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор банкуудад дамжуулах
  • Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад дамжуулах

Луйврын Гүйлгээ. Луйврын гүйлгээ гэдэг нь бусдын зээлийн, цалингийн, харилцах картыг ашиглан худалдан авалт хийх, бусдын картын нууц дугаарыг хууль бусаар олшруулан авч худалдан авалт хийх, алдагдсан, хаягдсан картыг ашиглан худалдан авалт хийх зэргээр тухайн карт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн бүх төрлийн гүйлгээг хэлнэ.

Гуравдагч байгууллагуудад дамжуулсан таны тухай мэдээлэл зөвхөн өгөгдсөн зорилгын дагуу ашиглагдах бөгөөд тухайн байгууллага манай компанийн Мэдээллийн Нууцлалын бодлогын нөхцлийг дагах үүрэг хүлээнэ.

Хувийн мэдээллээ шинэчлэх 

www.ezax.mn-д бүртгүүлсэн таны мэдээлэл үнэн зөв байх шаардлагатай бөгөөд хэрвээ таны нэр, утас, хаяг, мэйл хаяг өөрчлөгдвөл та доорх аргаар шинэчлэх боломжтой:

– Хэрэглэгчтэй харилцах албаны утас 77181727 руу залгаж бүртгэлээ шинэчлэх, www.e-commerce.mn хаяг руу мэйл бичиж өөрчлүүлэх /хэрвээ та мэйлээр бүртгэлээ шинэчлүүлэхийг хүсч байгаа бол одоо байгаа бүртгэлийн мэдээллээ бичээд, солиулахыг хүсч байгаа мэдээллээ давхар явуулах хэрэгтэй/

Таны хувийн мэдээллийн аюулгүй байдал 

Тантай холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид бүртгэлийн баазыг байнга хамгаалалттай байлгаж, зөвхөн эрх бүхий хүмүүст хандах эрхийг өгсөн байдаг.

Мэдээллийн нууцлалтай холбоотой асуудлууд  

Хэрвээ танд манай байгууллагын Мэдээллийн нууцлалын бодлогын талаар санал, гомдол байвал компанийн Хэрэглэгч хариуцсан менежер рүү дараах хаягуудаар холбогдоно уу. Бид ажлын 8 цагийн дотор хариу илгээх болно.

  1. Үйлчилгээний лавлах 77181727 утсаар холбогдох
  2. Хэрэглэгч хариуцсан менежерийн contact@e-commerce.mn хаяг руу имэйл илгээх

“Ай Си Ди онлайн” ХХК нь өөрийн гэрээт харилцагчдынхаа шаардлагад үндэслэн энэхүү вэб сайтын худалдааны нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Та онлайн гүйлгээ хийх бүртээ эдгээр журам, нөхцлүүдтэй танилцана уу. Вэб сайт руу халдах оролдлого хийх, хэрэглэгчийн мэдээллийг буруу оруулах, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Бүтээгдэхүүний мэдээлэл

www.ezax.mn онлайн зах нь албан ёсны гэрээт байгууллагуудын бүтээгдэхүүнийг агуулахаас шууд хэрэглэгчдэд нийлүүлдэг бөгөөд харилцагч байгууллагуудынхаа бүтээгдэхүүний баталгаа, борлуулалтын дараах үйлчилгээг тэдгээрийн шууд хэрэглэгчийн нэгэн адил авах эрхийг өөрсдийн хэрэглэгчиддээ өгдөг. Мөн түүнчлэн бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшууллын үнэн зөвийг бүрэн хариуцаж, зургийг өнгө, харагдацын хувьд төгс байлгах үүднээс бүтээгдэхүүн тус бүрийн зургийг авч байршуулсан болно.

Вэб сайтын ажиллагаа

Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд бүтээгдэхүүний захиалгыг www.ezax.mn сайтын ажилтан утсаар баталгаажуулж, 24 цагийн дотор хүргэлт хийнэ.

Үнийн бодлого 

www.ezax.mn онлайн захад байрласан бүтээгдэхүүний үнэ нь Нарантуул захын өргөтгөлийн бөөний үнэ бөгөөд манай сайтаар үйлчлүүлснээр хамгийн хямд үнэ, хурдан шуурхай үйлчилгээг авах болно. Мөн “Ай Си Ди Онлайн” ХХК-ний хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахын сацуу компанийн хувь нийлүүлэгч болох боломж таньд бүрдэнэ.

ЗАХИАЛГЫН НӨХЦӨЛ

Захиалга авах хэлбэр:

  • Онлайнаар – ezax.mn
  • Утсаар – 77883838, 77181727

Захиалга авах цагийн хуваарь

  • Онлайн – 24/7
  • Утсаар – өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд

Хэрэглэгч захиалгаа баталгаажуулсны дараа хүргэлт хийгдэх бөгөөд нэгэнт баталгаажуулсан захиалгыг цуцлах боломжгүй юм
 

ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгч та төлбөрийн дараах хэлбэрүүдээс төлбөрөө төлж, www.ezax.mn онлайн захаас худалдан авалт хийх боломжтой. Хүлээн авагчийн данс: “Ай Си Ди онлайн” ХХК-ний Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 464021221 тоот данс. Энэ тохиолдолд, таны данснаас тухайн захиалгын дүн шууд хасагдаж манай данс руу шилжинэ.

  • Бэлэн мөнгөөр
  • Бүх банкны карт уншигч POS машинд картаа уншуулах
  • Интернет банк болон мобайл банкаар төлбөрөө шилжүүлэх
  • QR код уншуулах

Хэрэглэгч та интернет банк, мобайл банкаар төлбөр хийх, эсвэл QR код уншуулах тохиолдолд гүйлгээний утга дээр өөрийн нэр, захиалгын дугаар, утасны дугаараа бичнэ үү.

 

 

ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ:

www.ezax.mn онлайн зах нь Улаанбаатар хот дотроо болон Монгол улсын бүх аймаг сум руу хүргэлт хийдэг.

Хүргэлтийн хугацаа:

  • Хүргэлтийн хугацаа – 24 цаг

Хүргэлтийн үнэ:

  • 50’000 төгрөгөөс дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй хийнэ.
  • А бүс – Үнэгүй, /Офицеруудын ордон, Таван шар, 32-н тойрог, Зайсан/
  • В бүс – 3’000 төгрөг, /Дамбадаржаа, 7 буудал, Нисэх, БЗД-ийн Амгалан зах/
  • С бүс – 5’000 төгрөг, /Баянзүрхийн товчоо, Толгойт, Зүүн салаа,
  • D бүс – 10’000 төгрөг /Налайх, 22-н товчоо, хойд лагерууд/ байна.

Хэрэглэгч хүргэлт хийх хугацаанд хүргэлтийг хүлээж авах боломжгүй бол 7788-3838, 77181727 дугаарт залган мэдэгдэж, хүргэлт хийх хугацааг дахин товлоно.

Бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх

Хүргэлтийн ажилтан барааг хүлээлгэж өгөхдөө, барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг сайтар шалгаж хүргэлтийн баримт, баталгаат засварын хуудас болон бусад дагалдах бичиг баримтуудыг худалдан авагчид хүлээлгэн өгнө.

Бараа буцаах нөхцөл 

www.ezax.mn онлайн захаас захиалсан барааг дараах нөхцлөөр буцаалт хийж болно. Үүнд:

  • Хүргэлт хийгдэхээс өмнө худалдан авалтаа цуцлах-Төлбөрийг ажлын 2 хоногт багтаан 100% эргүүлэн шилжүүлнэ.
  • Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/-Шинэ ижил бараагаар нэмэлт төлбөргүйгээр сольж өгнө.
  • Сэтгэл ханамжийн баталгаат хугацаанд /24цаг/ буцаах үед /барааны сав баглаа боодол, шошго бүрэн бүтэн, эвдрэл, сэвтэлтгүй шинээрээ байх тохиолдолд/-Ижил төрлийн бараанаас сонгож дахин худалдан авалт хийх эсвэл төлбөрийг ажлын 3 хоногт багтаан буцаан шилжүүлнэ. Энэ тохиолдолд худалдан авагч нь хүргэлтийн зардал болох 3,000-10,000 төгрөгийг нэмж төлөх буюу суутгуулна.